САНАМЖ: Энэхүү хувийн мэдээллийн бодлого нь “Соломон Инвестментс ББСБ” ХХК болон хэрэглэгч нарын хооронд байгуулагдах/байгуулагдсан “М Кредит” аппликэйшний үйлчилгээний ерөнхий нөхцөлийн салшгүй хэсэг мөн болно.

Хувийн мэдээллийн бодлого нь хэрэглэгч болон Аппликейшн хооронд үйлчилгээтэй холбогдох нөхцөл/гэрээний харилцааг үүсгэж, гэрээний адил хэрэгжих тул та үйлчилгээ авахаас өмнө энэ хувийн мэдээллийн бодлоготой сайтар танилцаж, “би зөвшөөрч байна” товчийг дарна уу. Хэрэв та үйлчилгээг авахдаа итгэлгүй байгаа бол танд дахин бодож үзэхийг зөвлөж байна.

Түүнчлэн, Аппликейшнээр дамжуулан хийгдсэн, Аппликейшнээс үл хамаарах аливаа үйлдэл, эс үйлдэхүйн улмаас үүсэх эрсдэл, үр дагаврыг та өөрөө хариуцахыг анхаарна уу.

1. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

  • Энэхүү Хувийн мэдээллийн бодлого нь Хэрэглэгч Аппликейшнд нэвтрэх, бүртгүүлэх, түүний үндсэн болон туслах цэсүүдэд байршсан үйлчилгээг Хэрэглэгчид санал болгох, Хэрэглэгч сонирхсон үйлчилгээгээ авахад ашиглагдана.

2. ХЭРЭГЛЭГЧ

  • Хэрэглэгч нь 16 насанд хүрсэн хувь хүн байх бөгөөд Аппликейшнийг ухаалаг утсандаа татан авч ашиглах боломжтой. Хэрэглэгчийг бүртгэлтэй хэрэглэгч буюу Харилцагч, бүртгэлгүй хэрэглэгч гэж ангилна.
  • Бүртгэлгүй хэрэглэгч нь Аппликейшнд байрших үйлчилгээний ерөнхий нөхцөлийг хүлээн зөвшөөрч, үйлчилгээний /зээлийн/ ерөнхий гэрээг байгуулсан тохиолдолд Харилцагч (Бүртгэлтэй хэрэглэгч буюу харилцагч) болно.
  • 16-18 насны харилцагч нь өөрийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн аль нэгний хамт Үйлчилгээ эрхлэгчийн үйлчилгээний төвд биеэр ирж, тэдгээрийн бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр бүртгүүлэх бөгөөд Үйлчилгээний төрөл, онцлогоос хамаарч Үйлчилгээ эрхлэгч нь Аппликейшнээр үзүүлэх зарим үйлчилгээг үзүүлэхээс татгалзаж болно.
  • Харилцагчид (Бүртгэлтэй хэрэглэгч) тавигдах шаардлагыг бүрэн хангаагүй, Аппликейшнд зарим хувийн мэдээллээ оруулсан боловч үйлчилгээний /зээлийн/ ерөнхий гэрээ байгуулаагүй хэрэглэгчийг Бүртгэлгүй хэрэглэгч гэж үзнэ.

3. ХАРИЛЦАГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА

  • Бүртгэлгүй хэрэглэгч нь дараах шаардлагын аль нэгийг хангасан тохиолдолд Харилцагч болно.
    • Үйлчилгээ эрхлэгчийн үйлчилгээний төвд биечлэн ирж, өөрийн бичиг баримтаа шалгуулж, баталгаажуулах, эсхүл.
    • Хэрэглэгчийн биометрийн мэдээлэл (үйлчилгээ эрхлэгчээс заавар ирэх мөчид өөрийн зургийг авч илгээх гэх мэт) нь аппликейшнд түүний үүсгэсэн, дамжуулсан мэдээлэл болон баримт бичигтэй тохирч байгааг Аппликейшнийн үндсэн системээс болон шаардлагатай тохиолдолд үйлчилгээ эрхлэгчийн ажилтны оролцоотойгоор таньж баталгаажуулсан.

4. ХЭРЭГЛЭГЧИЙН ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ

  • Хэрэглэгчийг оноон таньж мэдэх боломжтой овог, нэр, регистрийн дугаар, утасны дугаар, гэрийн хаяг, ажил, албан тушаал, санхүүгийн мэдээлэл зэрэг дангаараа, эсхүл хэд хэдэн мэдээлэл нь хамтдаа тухайн Хэрэглэгчийн хувийн мэдээлэлд хамаарна.
  • Хэрэглэгч Аппликэйшнийг ашиглахын тулд шаардлагатай хувийн мэдээллээ үнэн зөв оруулах үүрэгтэй бөгөөд ийнхүү үнэн зөв оруулаагүйгээс үүдэн гарах аливаа хариуцлага, эрсдэлийг өөрөө хүлээнэ.
  • Хэрэглэгчийн хувийн мэдээллийг хууль тогтоомжид зааснаас бусад тохиолдолд өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр бусдад задруулахгүй.

5. ХЭРЭГЛЭГЧИЙН ҮҮСГЭСЭН, ДАМЖУУЛСАН ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ БОЛОВСРУУЛАХ, АШИГЛАХ, ДАМЖУУЛАХ, ХАДГАЛАХ

  • Хэрэглэгч нь өөрийн хувийн мэдээллийг дараах зорилгоор ашиглах, дамжуулахыг зөвшөөрсөн болно:
    • Хиймэл оюун ухааны тусламжтайгаар дүн шинжилгээ хийх, үнэн зөвийг шалгаж баталгаажуулах, санхүүгийн чадавхыг тогтоох;
    • Үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, шинэ бүтээгдэхүүн гаргахтай холбоотойгоор судалгаа хийх;
    • Санал болгох үйлчилгээ, аливаа сурталчилгаа, хямдрал, урамшуулалтай холбоотой мэдээлэл, тэдгээрт орсон өөрчлөлт болон шаардлагатай бусад мэдээллийг Хэрэглэгчид хүргэх;
    • Хэрэглэгчийн хувийн мэдээлэл задрах, алдагдахаас урьдчилан сэргийлэх, хуульд заасны дагуу хамгаалах;
    • Төрийн эрх бүхий байгууллага шаардсан тохиолдолд хуульд заасан хүрээнд гаргаж өгөх;
    • Хуульд заасан бусад тохиолдол;
  • Хэрэглэгч нь нэвтрэх нэр, нууц үг, пин кодын хадгалалт, Аппликэйшнийг татан суулгасан төхөөрөмжийн аюулгүй байдлаа өөрөө хариуцна.
  • Хэрэглэгчийн хувийн мэдээллийг хуульд заасан арга, хэлбэр, хугацаагаар хадгална.

6. ХЭРЭГЛЭГЧИЙН ЗӨВШӨӨРӨЛ

  • Хэрэглэгч нь Аппликейшнд утасны дугаар оруулсан, нэвтрэх нэр, нууц үг, нэг удаагийн нууц үг зэргийг ашигласан, аливаа хувийн мэдээлэл (бичиг баримтын болон биометрийн мэдээллийг) уншуулсан, “Зөвшөөрөх” эсхүл “Татгалзах” зэрэг бусад аливаа үйлдлийг Аппликейшн дээр хийсэн нь хүчин төгөлдөр үйлдэл буюу хэлцэл гэж тооцогдоно.
  • Хэрэглэгч нь энэхүү хувийн мэдээллийн бодлогыг сайтар уншиж танилцсан байх үүрэгтэй бөгөөд танилцаагүйгээс үүдэн гарах аливаа асуудалд Үйлчилгээ эрхлэгч хариуцлага хүлээхгүй.

7. ХЭРЭГЛЭГЧИД ҮЙЛЧЛЭХ

  • Хэрэглэгч 7 хоногийн бүх өдрүүдэд 24 цагийн турш өөрийн хүссэн үедээ Аппликейшнийг ашиглан дараах үйлчилгээг авах эрхтэй:
    • Зээлийн үйл ажиллагаа;
    • Факторингийн үйл ажиллагаа;
    • Цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ;
    • Төлбөрийн баталгаа гаргах;
    • Гадаад валютын арилжаа.
  • Хэрэглэгч үйлчилгээний гарын авлага, үйлчилгээтэй холбоотой мэдээлэл, лавлагаа, үйлчилгээний болон системийн өөрчлөлттэй холбоотой мэдээллийг Аппликейшн, Харилцагчийн үйлчилгээний төвийн 72002060 (үндсэн системээс явах бүх төрлийн мессеж, сонордуулга хүргэх), 72002060 (мессеж про үйлчилгээ буюу харилцагчаас 24 цагийн хугацаанд мессеж хүлээн авах), 72002060 (үндсэн үйлчилгээний буюу оператортай холбогдож лавлагаа, мэдээлэл авах) дугааруудаар болон үйлчилгээний вэб хуудсаар түргэн шуурхай хүлээн авна.

8. ОЮУНЫ ӨМЧ, ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ

  • Үйлчилгээ эрхлэгч нь Санхүүгийн зохицуулах хорооноос банк бус санхүүгийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл авсан.

9. ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙН БОДЛОГО, ТҮҮНД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ

  • Үйлчилгээ эрхлэгч нь энэхүү Хувийн мэдээллийн бодлогод нэмэлт, өөрчлөлт оруулж болох ба энэ тухай хуанлийн 30 (гуч) хоногийн дотор Аппликейшнаар дамжуулан мэдээлнэ.
  • Энэхүү бодлогод нэмэлт, өөрчлөлт орсноос хойш Харилцагч үйлчилгээг хэрэглэсээр байгаа бол нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
  • Хэрэглэгчийн хувийн мэдээллийг устгахтай холбоотой нөхцөлийг “Соломон Инвестментс ББСБ” ХХК-ийн "Хэрэглэгчийн хувийн мэдээллийг устгах тухай журам"-аар зохицуулна.

10. ХАРИУЦЛАГА

  • Үйлчилгээ эрхлэгч энэхүү хувийн мэдээллийн бодлогын дагуу хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, эсхүл Гэрээг зөрчсөн бол үүнтэй холбоотой Хэрэглэгчид учирсан бодит хохирлыг бүрэн хариуцна.
  • Хэрэглэгч нь гүйлгээний мэдээллээ санаатай болон санамсаргүй шалтгаанаар алдаатай, буруу оруулсан, гүйлгээний мэдээллийг бүрэн шалгалгүйгээр гүйлгээг баталгаажуулснаас мөнгийг буруу этгээдэд шилжүүлсэн, буруу дүнгээр шилжүүлсэн, эсхүл шилжүүлэх ёсгүй төлбөрийг шилжүүлсэн, хувийн мэдээллээ буруу, худал оруулсан, бусдын хувийн мэдээллийг ашигласан, нэвтрэх нэр, нэвтрэх нууц үг, ПИН код, нэг удаагийн нууц үг зэрэг мэдээллээ бусдад задруулсан, аппликейшн татан суулгасан төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангаагүй (jailbreak/rooting хийсэн буюу үйлдвэрлэгчийн үйлдлийн системийг өөрчилсөн зэрэг) үйлдэл, эс үйлдэхүй, нөхцөл байдлын улмаас Үйлчилгээ эрхлэгч, бусад этгээдэд учирсан хохирлыг хариуцна.
  • Гүйлгээний мэдээллийг дамжуулах үед сүлжээний эсхүл техникийн саатал үүссэн, Хэрэглэгчийн үүрэн утастай холбогдох техникийн саатал үүссэн, унтарсан, үйлчилгээ эрхлэгчээс үл хамаарах шалтгааны улмаас гүйлгээ хийх боломжгүй болсон, гүйлгээ буруу хийгдсэн, гар утас, утасны сим картыг бусдад дамжуулсан, ашиглуулсан бол түүний улмаас учирсан хохирлыг Үйлчилгээ эрхлэгч хариуцахгүй.

11. ГОМДОЛ, МАРГААН ШИЙДВЭРЛЭХ

  • Үйлчилгээ эрхлэгч нь Хэрэглэгчийн санал, гомдлыг хүлээн авч ажлын 5 өдөрт багтаан шийдвэрлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд энэ хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж болно.
  • Энэхүү хувийн мэдээллийн бодлоготой холбоотой үүсэх аливаа маргааныг талууд харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэх ба зөвшилцөлд эс хүрвэл Монгол Улсын хуулийн дагуу эрх бүхий байгууллага, эсхүл Монгол улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.