“Соломон Инвестментс ББСБ” ХХК нь Монгол улсын тогтоомж болон Мэдээллийн Аюулгүй Байдлын Менежментийн тогтолцооны MNS ISO/IEC 27001:2021 стандартыг мөрдөж үйл ажиллагаа явуулдаг. Бид мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжтэй байдлыг тогтмол хангах хүрээнд дараах чиглэлийг баримталж ажилладаг. Үүнд:

  • Харилцагч болон технологийн түншүүдтэйгээ ажиллахдаа өгөгдөл болон мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжтэй байдал нь нэн чухал болохыг ойлгож ажиллана.

  • Байгууллагын мэдээлэл, өгөгдөл, нууц мэдээлэл, оюуны өмч, хувийн өгөгдөл, хувь хүнийг тодорхойлох боломжтой өгөгдөл зэрэг бүх өгөгдөл болон мэдээлэл нь үнэт хөрөнгө бөгөөд зөвшөөрөлгүй этгээд хандах, хуваалцах, ил болгох, өөрчлөх, алдах, гэмтээх, устгахаас хамгаалагдсан байна.

  • Өөрийн бий болгож, цуглуулж, олж авч, хадгалж, боловсруулж, шилжүүлж, тарааж байгаа дотоод болон харилцагчийн бүх өгөгдлийн мэдээллийн аюулгүй байдлын удирдаж бусад талуудад итгэлцэл бий болгоно.